Wednesday, April 25, 2012

"Оюутны бие даалт”-ын ажлын бяцхан зөвлөмж/Илтгэл бичих зааварчилгаа,сэдэв/


Илтгэл ба судалгаа
Аливаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, тодорхой асуудлаар бүтээл туурвихад сэдвийн сонголт маш чухал үүрэгтэй. Зөв оновчтой сонгосон сэдэв бол хийвэл зохих ажлын бараг 50 хувийг амжилттай шийдэх урьдчилан нөхцөл болдог гэж энэ ажлын амтыг үзсэн эрдэмтэн судлаачид үздэг. Сэдэв сонгохдоо энэ чиглэлээр ажилласан өөрийн туршлага, мэдлэг мөн урьдчилан хуримтлуулсан судалгааны материал дэвшүүлж буй бүтээлч санаа судалгаа, шинжилгээний талаар тавьсан илтгэл, хэлсэн үг, туурвисан бүтээл, гадаад хэлний мэдлэг зэрэгт бодитой үнэлгээ өгч тэдгээрийг харгалзан үзүүлэх нь туйлийн чухал. Үүний зэрэгцээ судалгааны ажил эрхлэн явуулах гэж буй хүний сэтгэл зүйн бэлтгэл зориг шийдмэг байдал зохих нөлөөтэй.
Эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн хамгаалахын тулд судалгаа хийсэн дүр үзүүлэх, амарчлах, нүд хуурах асуудлыг урьдал болгох биш, бодис юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанчаар судлан илрүүлж, үүгээрээ сэтгэлийн таашаал авч биеэ боловсруулан тодорхой амжилтанд хүрэхэд чиглүүлж чадваас үр дүн гарна. Судалгаа явуулах сэдвийг өөрөө сонгох ба мөн мэргэжлийн байгууллага эрдэмтдээс зөвөлгөө авч болно. Сэдэв сонгоход дараах мэдээлэл танд хэрэгтэй. Үүнд:
-          Улсын номын сан, Их дээд сургууль, Коллеж, Эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллагуудын номын санд байгаа хамгаалсан эрдэм шинжилгээний бүтээлийн катологийг харах
-          Шинжлэх ухааны шинэлэг ололт амжилт үр дүнтэй танилцах
-          Интернет мэдээлэл ашиглах
-          Бусад ном хэвлэл
Суурь ба хавсрах салбарт гарч буй шинэ технологийн арга судалгаа шинжилгээний аргачлал арга зүй боловсруулалттай танилцснаар сэдэв сонгоход дөхөм болно.
            Судлаач сэдвээ сонгоход эрдэмтэн судлаачдын хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл, хурал зөвөлгөөний материал, эрдэм шинжилгээний илтгэл, тайлангийн материал чухал үүрэгтэй.
            Судлаач нь сэдвээ сонгосны дараа сэдвийн дэвшүүлж буй санааны мөн чанар шинэлэг зүйл, ач холбогдол мөн онол арга зүйн шинэлэг тал практик ач холбогдолд тов тодорхой тайлбар өгсөн байвал зохино. Ингэснээр сонгосон сэдвийг эцэслэн баталгаажуулах нөхцөл бүрдэнэ.
            Дэвшүүлж буй санааны шинэлэг зүйл гэдгийг ойлгохдоо шинэ юм бүгд дэвшилтэд, хуучин юм бүгд хоцрогдсон байх албагүй гэдгийг бодолцох ёстой. Эрдэм шинжилгээний бүтээлд шинэлэг зүйл гэдэг судалгааны явцад илрүүлсэн ажлын үр дүн бөгөөд энэ нь судлаачийн тухайд анхдагч болон дэвшүүлж буй ойлголт юм. Анхдагч гэдэг нь энэ талаар хэвлэн нийтлүүлснээс өмнө үүнтэй адил баримт шинжлэх ухаанд байгаагүй гэсэн ойлголт юм.
Эрдэм шинжилгээний ажлын практик ач холбогдол нь:
            Нэгдүгээрт эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь шинжлэх ухааны онол
           арга зүйг боловсронгуй болгох,
            Хоёрдугаарт нийгмийн салбаруудын хөгжил дэвшил, үр ашгийг зохистой
           болгох арга замыг шинжлэх ухааны үүднээс үндэслэх чиглэл болно.
Судалгааны ажлын төлөвлөгөө зохиох
            Эрдэм шинжилгээний ажилтны ажил нь түүний удирдагчийн хамт хувийн төлөвлөгөө зохиохоос эхэлнэ. Энэхүү хувийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад сонгосон сэдвийн дагуу удирдагчийн зөвлөмжөөр тусгайлан ажлын төлөвлөгөө зохионо. Удирдагч өөрийн судлаачаар календарчилсан төлөвлөгөө гаргуулан мөрдүүлнэ.
Судалгааны үндсэн зорилго санаа өөрчлөгдөх ёсгүй. Ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шат нь хамаарах асуудлын хүрээ хугацаа, судлах объектын хязгаарлалт зэргээр дэлгэрэнгүй асуулт гарган түүнд хариулт авахаар судалгааг нарийвчилсан байдлаар ажлын төлөвлөгөөг тодотгоно. Ажлын төлөвлөгөөг удирдагч батална.

Эрдэм шинжилгээний ажлын /илтгэл/ бүтэц, бичилгийн дараалал:
            Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл туурвих судалгаа явуулах, ажлын бүтэц дараалалд нэгдсэн нэг стандарт тогтоож болохгүй нь мэдээж гэвч олон жил улс орон бүрд тогтсон нийтлэг бүтэц дараалал байдаг байна. Эрдэм шинжилгээний ажилд тайланг дуусгаж хамгаалалтанд оруулахад доорх байдлаар бичигдсэн байвал зохистой. Үүнд:
  •  Нүүр ба танилцах хуудас
  • Гарчиг
  • Оршил
  • Сэдвийн үндсэн хэсгийн гарчиг, бүлэг
  • Судалгаа
  • Санал, дүгнэлт
  • Ашигласан номын жагсаалт
  • Хавсралтууд
            Зохих шаардлага хангасан бичлэгтэй судалгааны ажлын нүүр, танилцах хуудас зэргийн ерөнхий гарчгийн нэр, бүтээлийн дотор бичигдсэн гарчиг, бүлгийн нэртэй яг тохирч байх ба өөрөөр бичих мөн товчлох дараалал солих хэлбэрээр бичигдэж болохгүй бусад асуудлыг оновчтой стандартын дагуу бичнэ.
            Оршил хэсэгт эрдэм шинжилгээний бүтээлийн сонгосон сэдвийн ач холбогдол, зорилго дэвшүүлэн тавьсан асуудлын агуулга судалгаа хийсэн объект, судалгаанд хэрэглэсэн арга, арга зүйн судалгааны үр дүнгийн онол практикт өгөх үнэлэмж, үр нөлөө хамгаалахаар дэвшүүлж буй асуудал зэргийг товч тодорхой үндэслэнэ.
            Сэдвийн ач холбогдол нь бүтээл бүрд байвал зохих шаардлагатай. Ийм учраас оршил хэсэг сэдвийн ач холбогдлыг үндэслэхээс эхэлнэ. Зохиогч энэ сэдвийг хэр зөв сонгосон түүнийг орчин үеийн нийгмийн ач холбогдол талаас яаж ойлгон үнэлж байгаа, тухайн хүний мэргэжлийн бэлтгэл шинжлэх ухааныг хэрхэн танин мэдэж байгааг тодорхойлон харуулдаг.
            Зорилго нь судлагдаж байгаа объект юмсын талаар тодорхой зорилтууд дэвшүүлэн хэрхэн шийдсэнг товчлон харуулна. Зорилгыг эрдэм шинжилгээний ажилд дараах хэлбэрээр тоочин тусгадаг нийтлэг хэллэг бий. Тухайлбал судлах, тэмдэглэх, тогтоох, илрүүлэх, томъёолох гэх мэт
            Судалгааны арга гэдэг нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэхээр жинхэнэ материалтай харьцахад тохируулан сонгосон нэг төрлийн багаж зэвсэг ба оршил хэсэгт энэ талаар заавал тусгана. Үүний дараагаар оршил хэсэгт эрдэм шинжилгээний бүтээлийн бүтэц дарааллын талаар өгүүлнэ.
            Бүтээлийн үндсэн хэсэгт онол аргачлал судалгаа явуулсан арга, зарчим ба үр дүнд үнэлэлт өгсөн хэрхэн нэгтгэсэн байдлыг дэлгэрэнгүй тусгана.
Судалгааны хэсэгт судалгааны арга, өнөөгийн нөхцөл байдалд тохирсон судалгаа байх ба практик судалгаа байвал үр дүнтэй харьцуулсан судалгаа байвал төдийлөн бага байх, илтгэлийн нөхцөл байдлын эерэг ба сөрөг байдлыг тусгана.
Санал сайжруулах арга зам болон боловсронгуй, тодорхой шийдэлд хүрсэн байна.
           Бүтээлийн төгсгөлийн хэсэгт гүйцэтгэсэн ажлын нэгдсэн үр дүнг харуулах ба зарим тохиолдолд уг сэдвийг үргэлжлүүлэн судлах арга зам, аргачлал хэлбэр цаашид ямар зорилгуудыг шийдвэл зохих талаар тусгана.
Ерөнхийлөн дүгнэхдээ судалгааны төгсгөл үед гол төлөв хэрэглэгддэг. Судалгаа хийх явцад судалгааны янз бүрийн аргаар бүрдүүлсэн баримт зүй тогтол, боломж, ангилал, шинэ шинж, оюун дүгнэлт гэх мэт зүйлийг ерөнхийлөн дүгнэх явдал юм. Ерөнхийлөн дүгнэхдээ судлаач анх дэвшүүлсэн зорилго, зорилт, таамаглал, зэргийг барьж эдгээр нь хэр зэрэг биелсэн тухай дүгнэлт заавал хийнэ. Анхаарах зүйл бол дүгнэлт нь аль болох тодорхой байх дүгнэлтйин хэсгүүд хоорондоо логик уялдаа холбоотой байх, хийсэн ажлын шинэлэг тал ач холбогдолыг тод гаргаж өгсөн байх ёстой юм. 
            Дүгнэлтийн дараа ашигласан эх зохиол бүтээл номын жагсаалт бичигдэнэ. Энэхүү ном бүтээлийн жагсаалтанд судлаачын бие даан гүйцэтгэсэн бүтээлч ажиллагааг харуулдаг. 
             Ашигласан ном бүтээлийн жагсаалтанд ишлэл татаж ашиглаагүй бол тэдгээрийг оруулах шаардлагагүй. Бүтээлд хамаарвал зохих туслах ба нэмэгдэл материалыг хавсралтаар үзүүлэх нь оновчтой.
Үр дүнтэй илтгэлийн 7зарчим
1.      Ач холбогдолтой
2.      Уялдаа холбоотой
3.      Товч тодорхой
4.      Сонирхолтой
5.      Сэтгэл хөдлөлтэй
6.      Шинэлэг
7.      Үр дүнтэй
Илтгэгчийн анхаарах зүйл:
Илтгэлээ илтгэхдээ холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохионо.
Ø  Энгийн төв  хувцасласан байх
Ø  Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болго. Хэрэв илтгэгч хэлэх гэж буй зүйлээ нэгд нэггүй санаж байгаа бол чөлөөтэй, тайван, итгэлтэй ярьж чадна.
Ø  Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
Ø  Яриагаа чанга, тод, ойлгомжтой, нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
Ø  Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.
Ø  Дохио зангаа, хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал
Ø  Тайзан дээр холхиж явах, хоёр хөл дээрээ байнга сэлгэх, босч суух зэрэг давтагдсан хөдөлгөөнийг хийх хэрэггүй.
Ø  Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
Ø  Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
Ø  Ямарч тааламжгүй байдалд биеэ барих чадвар хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд автахгүйгээр ярьж байх ёстой.
Ø  Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн өгүүлбэр хэлж болно.
Ø  Нэгэн хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
Ø  Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал
Ø  Ярианы хэлбэр энгийн, ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
Ø  Лекцээ амжилттай болгохын тулд сонсогчдын анхаарлыг татах, анхаарлыг яриа дуустал барьж байхыг хичээгээрэй. Иймээс илгэгчийн ярианы эхлэл энгийн ойлгомжтой, сонирхолтой байх нь чухал
Ø  Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд шилжиж байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
Ø  Сайхан яриа гэдэг бол энгийн, тод, ойлгомжтой, утга төгөлдөр байх ёстой.
Илтгэлийн сэдэв:
Төсвийн алдагдал бууруулах арга зам, Алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Алдагдалтай санхүүжилтын шалтгаан үр дагавар, Төсвийн адагдалын удирдлага, Төсөв шинэчлэх шаардлага, Төсөв шинэчилсэн үр дүн, Өнөөгийн санхүүгийн хямрал, Санхүүгийн хямралыг даван туулах арга зам, Төрийн санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, Татварын тогтолцоог боловсронгуй болгох, Орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, Төрийн санхүүгийн хяналтыг сайжруулах гэх мэт...
Гүйцэтгэх журам:
Суралцагч ажлыг хуваарьт хугацаанд багшид шалгуулж үнэлгээ авна. Хугацаа хэтэрсэн бие даалтыг нөхөн шалгахгүй. Ажлыг комьютерт шивж, хэвлэмэл байдлаар /бичвэрийн хэмжээ: 12, мөр хооронд: 1,5, тор – 1,5см, bottom -2см, left – 3 см, right – 1,5 см/ бэлтгэж шалгуулна.
Илтгэлийн ажлыг дүгнэх журам:
Илтгэлийг өгөгдсөн сэдвүүдийн хүрээнд тодорхой объект дээр судлан шинжилж, дүгнэлт гаргах, бичгийн хэлбэрээр хийх бөгөөд өөрийн хийсэн ажлаа илтгэж хамгаална. Илтгэлийн ажилдаа удирдамжийн агуулгыг бүрэн багтаасан байх шаардлагатай бөгөөд ажлын цар хүрээ, оновчтой шийдэл, шинэлэг санаа, хэрэгжих боломж, бие даан мэдлэгээ дээшлүүсэн хэлбэр, нэмэлт материал ашиглан тэмдэглэл товчлол хийсэн, хичээлийн агуулгыг эзэмшсэн байдал зэргийг харгалзан 15 хүртэл оноогоор дүгнэнэ.
Илтгэлийн ажлыг дүгнэхдээ багш дараах шалгууруудыг тавина.                             
Цаг хугацаандаа хийгдсэн эсэх      -1 оноо
Онол арга зүйг хамарсан байдал   -2 оноо
Судалгааны цар хүрээ                     -3 оноо
Шийдэл дүгнэлтийн байдал            -3 оноо
Илтгэх ур чадвар                              -6 оноо                                             

Нийт 15 оноо                         

Tuesday, April 24, 2012

"Төрийн санхүү"


“Засагт хан” дээд сургууль
“ТӨРИЙН САНХҮҮ”
     
Багш
Г. Цэнгэлсайхан
Өрөө:
Бизнесийн удирдлагын тэнхим
Утас:
99961031
E-mail:
gtsengelsaihan@yahoo.com
Хичээлийн нэр
Төрийн санхүү
Индекс
FCN 412
Боловсролын түвшин
Бакалавр
Хэнд зориулан заах /анги/
Бизнесийн удирдлагын оюутнуудад
Кредит цаг
3
Судлах цаг ангид бие даан
48 /32+16/
Суурь хичээл
Банк-санхүүгийн үндэс, Эдийн засгийн онол 
                                                                                  
    
Хичээлийн хөтөлбөр
Энэ хөтөлбөр:        А. Агуулгын стандарт
                                Б. Арга зүйн стандарт
                                В. Үнэлгээний стандарт гэсэн 3 хэсэгтэй.

1. Агуулгын стандарт. Энэхүү стандартаар хичээлийн зорилгыг тодорхойлно.
      Оюутнуудад төрийн удирдлагын үндсэн асуудал болох төрийн санхүүгийн удирдлага, түүний дотор төрийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа, төсөв, түүний шинэчлэл, төсөвийн зарлагын удирдлага, төсвийн орлого, албан татвар, алдагдлын удирдлагын асуудлыг нарийвчлан судалж, суурь мэдлэг олгох улмаар цаашид түүнийг гүнзгийрүүлэн судлахад туслах, суралцагсдын сурах идэвх сонирхлыг өрнүүлэхэд оршино.

2. Арга зүйн стандарт нь хичээлийн агуулга, мэргэжлийн чиглэл, сургалтын хэлбэр, сургах арга зэргийг багтаасан ойлголт юм.
      Энэ хичээлийг НББ-ийн мэргэжлийн ангид 3 кредитэд багтаан судлах ба кредитийн бүтэц нь 32 цагийн лекц, 16 цагийн семинар гэсэн бүтэцтэй байна. Сургалтын хэлбэр нь танхимийн сургалт, бие даах гэсэн чиглэлээр явагдах бөгөөд лекц, семинар, практик ажиллагаа зэрэг арга, хэлбэрийг ашиглана. Лекц, семинар явуулах аргыг тухайн үед оюутантай тохирон сонгоно.

3. Үнэлгээний стандартаар оюутны хичээлийн агуулга эзэмшилт, мэдлэгийг үнэлнэ.
      Оюутны мэдлэг чадварыг цикль сургалтын төгсгөлд эсвэл улиралын эцэст нэгтгэн дүгнэж үнэлгээ өгөх ба бүгд нийт 100 оноо авсан байх урьдчилсан нөхцөл тавигдана. 
  
           Үүнээс:
ü  Ирц идэвхи                                                           10
ü  Бие даалт, семинарын хичээлийн оролцоо       20
ü  Явцын шалгалт                                                    30
ü  Улиралын эцсийн шалгалт                                  40
Эдгээр үнэлгээний шатлалыг тус бүрээр тодоруулбал:

1.Ирц, идэвхийн үнэлгээ
 Оюутан лекц, семинарын хичээлд бүрэн ирцтэй оролцсон тохиолдолд ирц идэвхийн 10 оноог багшаас авах болно.

 2. Бие даалт, семинарын хичээлийн оролцооны үнэлгээ
         А. Оюутан бүр хичээлийн жилийн эхэнд багштай ярилцан тохиролцсоны үндсэн дээр сэдэв сонгон тухайн бие даалтаар “ Эссэ, Реферат, Илтгэл, Курсын ажил” зэргээс сонгон бичиж  хамгаална. /Үүнд 10 оноо өгнө/ Хамгаалах хугацааг багш тогтооно.   
Бие даалтын ажлыг дүгнэхдээ багш дараах шалгууруудыг тавина.
ü  Цаг хугацаандаа хийгдсэн эсэх       - 1 оноо
ü  Онол, арга зүйг  хамарсан байдал  - 2 оноо
ü  Судалгааны цар хүрээ                     - 2 оноо
ü  Шийдэл дүгнэлтийн байдал            - 3 оноо
ü  Илтгэх ур чадвар                             - 2 оноо
          В. Оюутан бүр хуваарийн дагуу семинарын хичээлд бэлтгэн ирсэн байх ба хичээлд идэвхитэй оролцох үүднээс урьдчилан сонгосон сэдвээр семниарын хичээл удирдах, тухайн сонгосон сэдвээр “ЭССЭ” бичиж хамгаалан 10 оноо бүрдүүлэх ёстой.
          C. Нэмэлт даалгавар: Оюутан бүр аль нэг төсөвт байгууллагын жилийн төсвийг зохиох, эсвэл төсөвт байгууллагын төсвийн төлөвлөгөөний биелэлтэнд судалгаа хийж өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгөх ба Монгол улсын төсөв санхүүгийн статистик мэдээг цуглуулж боловсруулалт хийнэ.

3. Явцын шалгалтын үнэлгээ
          Танхимын сургалтаар сэдвийн дүнг амаар болон тестээр авна. Сэдвийн дүнгийн тест нь тухайн бүлэг сэдвийн агуулгаар боловсруулагдана. Сэдвийн үнэлгээг нөхөж авахгүй ба тасалсан оюутанд оноо тавигдахгүй.

4. Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ
      Циклийн ба улирлын эцэст уг хөтөлбөрийн бүрэн агуулгаар боловсруулагдсан тест болон билетээр шалгалт авч 40 хүртэл оноогоор оюутныг үнэлнэ. Шалгалтанд ороогүй оюутанг кредит нөхүүлсний дараа шалгалтанд оруулна.
                                                          
Ашиглах материал
     1. Төрийн санхүүгийн асуудал Д. Намжил
2. Төрийн санхүү сурах бичиг, бодлого дасгалын хураамж Д. Мөнхдулам, Г. Балж
3. Төрийн санхүү Д. Аюурзана
4. Төрийн санхүүгийн удирдлага Г. Энхбаяр
5. Төрийн санхүү Ш. Батчулуун, Д. Оюунцэцэг
6. Хувийн орлогын татвар Л. Пүрэвдорж
7. Татварын тогтолцоо СЭЗДС Б. Лувсандорж
8. МАХН-аас явуулсан албан татварын бодлого Б. Гончигсүрэн
9.      МУ-ын төсвийн тухай хууль
10.  Татварын багц хууль
11.  Нийгмийн даатгалын хууль
12.  Бусад холбогдох материал 
ЛЕКЦИЙН СЭДЭВ
СЭДЭВ -1. ТӨРИЙН САНХҮҮГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, СУДЛАХ ЗҮЙЛ
          1.1 Төрийн санхүүгийн онолын үзэл баримтлалын үүсэл, хөгжил
          1.2 Зах зээлийн эдийн засаг дахь төрийн үйл ажиллагаа
          1.3 Зах зээлийн дутагдал ба дахин хуваарилалт
Лекцийн товч агуулга :
Төрийн санхүүгийн Шинжлэх ухааны хөгжил, эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн үндэслэл, гол төлөөлөгчдийн үзэл баримтлал, ялгаа, ЗЗ-ийн ЭЗ-дахь төрийн үйл ажиллагаа, хуваарилалтын талаар хамаарна.
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төрийн санхүүгийн үүсэл хөгжил
- Судлаачдын дэвшүүлсэн үндэслэл
- Төрийн санхүүгийн онол
- Гол төлөөлөгчдын үзэл баримтлалын ялгаа
- ЗЗ-ийн ЭЗ-дахь төрийн үйл ажиллагаа
- ЗЗ-ийн хуваарилалт, дахин хуваарилалт гэх мэт…
Семинарын хичээлийг явуулах талаар :
Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах
СЭДЭВ - 2. ТӨРИЙН САНХҮҮГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
2.1 Төрийн санхүүгийн агуулга, мөн чанар , үүрэг
2.2 Төрийн санхүүгийн үйл ажиллагаа, түүний үндсэн зорилго
2.3 Төрийн санхүүгийн бодлогын үндэс
2.4 Төрийн санхүүгийн бодлогыг хэрэглэх арга зам
Лекцийн товч агуулга:
      Төрийн санхүүгийн агуулга, мөн чанар, үүрэг, төрийн санхүүгийн үйл ажиллагаа, түүний үндсэн зорилго, төрийн санхүүгийн бодлогын үндэс, санхүүгийн бодлогыг хэрэглэх арга зам зэргийг тусгаж харуулна.
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төрийн санхүү гэж юу вэ?
- Төрийн санхүүгийн гүйцэтгэх үүрэг
- Төрийн санхүүгийн үйл ажиллагаа, үндсэн зорилго
- Төрийн санхүүгийн бодлого, арга зам гэж юу вэ? гэх мэт…
Семинарын хичээл явуулах талаар: 
  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах
 
СЭДЭВ -3. УЛСЫН ТӨСӨВ
3.1 Төсвийн нийгэм, эдийн засгийн агуулга, үүрэг
3.2 Төсвийн байгууламж  ба төсвийн систем 
3.3 Төсвийн бүтэц
3.4 Төсвийн орлого
3.5 Төсвийн зарлага
 Лекцийн товч агуулга:
      Төсөв, нийгэм эдийн засгийн агуулга, үүрэг, төсвийн бүрдэлт, бүтэц, төсвийн орлого, зарлагын зарцуулалт, тэдгээрийн хяналт зэрэгт тусгагдана.
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсөв гэж юу вэ?
- Улсын төвлөрсөн төсөв
- Улсын төсөв, түүний бүрдэлт, зарцуулалт
- Орон нутгийн төсөв, түүний бүрдэлт, зарцуулалт
- Төсвийн систем
- Төсвийн бүтэц, орлого, зарлага гэх мэт…
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Ямар нэгэн төсвийн байгууллагын төсвийн бүрдэлт, зарцуулалт, хяналтыг судлах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ -4. МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ЭРХ ЗҮЙ
           4.1 Төсвийн эрх зүйн тухай ойлголт
           4.2 Төсвийн эрх зүйн зохицуулах зүйл,арга зам
           4.3 Төсвийн эрх зүйн эх сурвалж
Лекцийн товч агуулга:
Төсвийн эрх зүйн тухай ойлголт, төсвийн эрх зүйн зохицуулах зүйл, арга зам, төсвийн эрх зүйн эх сурвалж хамаарна.
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсвийн эрх зүй гэж юу вэ?
- Төсвийн эрх зүйн зохицуулах зүйл
- Эрх зүйн эх сурвалж гэх мэт…
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Төсвийн байгууллагад хамаарах хууль эрх зүйн ялгаа
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах
СЭДЭВ 5. ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ
5.1 Төсвийн харилцааг шинэчлэх шаардлага
5.2 Санхүү төсвийн шинэчлэлийн зорилго, агуулга
5.3 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын шинэ тогтолцоо
Лекцийн товч агуулга:
      Төсвийн харилцааг шинэчлэх шаардлага, санхүү төсвийн шинэчлэлийн зорилго, агуулга, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын шинэ тогтолцоо
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсвийн харилцааг шинэчлэх шаардлага юу вэ?
- Төсвийн шинэчлэлийн зорилго юу вэ?
- Удирдлага, санхүүжилтын шинэ тогтолцоо гэх мэт…
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Төсвийн шинэчлэлийг яаж зөв зохистой шинэчлэх талаар халз мэтгэлзэх
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ 6. ТӨСВИЙН ПРОЦЕСС
6.1 Төсвийн процесс, түүний үе шат
6.2 Санхүүгийн хяналт шалгалт
Лекцийн товч агуулга:
      Төсвийн процесс түүний үе шат, тэдгээрийн хэрэгжилт, хяналт шалгалт
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсвийн процесс гэж юу вэ?
- Төсвийн процессийн үе шат, хэрэгжилт юу вэ?
- Санхүүгийн хяналт шалгалт гэх мэт…
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ 7. ТӨСӨВ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГУУД
7.1 Төсвийг зүйл-заалтаар  нь төлөвлөх арга
7.2 Гүйцэтгэлийн төсөв
7.3 Хөтөлбөрт төсөв
7.4 Төлөвлөгөө-Хөтөлбөр-Төсвийн тогтолцоо
7.5 Тэг суурьт үндэслэсэн төсөв
7.6 Тэнцвэрт төсөв
Лекцийн товч агуулга:
      Төсөв төлөвлөлтийн арга, тэдгээрийн ялгаа, хоорондын холбоог ялгаж салгах
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсвийг зүйл-заалтаар  нь төлөвлөх арга
-  Гүйцэтгэлийн төсөв
- Хөтөлбөрт төсөв
- Төлөвлөгөө-Хөтөлбөр-Төсвийн тогтолцоо
- Тэг суурьт үндэслэсэн төсөв
- Тэнцвэрт төсөв
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Төсөв төлөвлөлтийн аргуудаар баг болж давуу болон сул талыг тайлбарлан мэтгэлцэх
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах
СЭДЭВ 8. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН УДИРДЛАГА
8.1 Төсвийн зарлага, түүний төрөл хэлбэр, ангилал
8.2  ЗГ-ыг чиг үүргийн ангилал
8.3 Төсвийн зарлагын ЭЗ-ийн ангилал
Лекцийн товч агуулга:
      Төсвийн зарлага, түүний төрөл хэлбэр, ангилал, ЗГ-ыг чиг үүргийн ангилал, төсвийн зарлагын ЭЗ-ийн ангилал
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсвийн зарлага
-  Зарлагын төрөл, хэлбэр, ангилал
- ЗГ-ын чиг үүргийн ангилал
- Төсвийн зарлагын ЭЗ-ийн ангилал
- Эдгээр ангилалын ялгаа
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Төсвийн зарлагын ангилалаар схемлэн хүснэгт хийж тайлбарлан ярилцах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ 9. ТӨСВИЙН АЛДАГДЛЫН УДИРДЛАГА
9.1 Төсвийн алдагдлын агуулга, мөн чанар
9.2 Төсвийн алдагдал гарах шалтгаан
9.3 Төсвийн алдагдлын төрөл, хэлбэр
9.4 Төсвийн алдагдалыг нөхөх аргууд
Лекцийн товч агуулга:

Төсвийн алдагдлын агуулга, мөн чанар, төсвийн алдагдал гарах шалтгаан төсвийн алдагдлын төрөл, хэлбэр төсвийн алдагдалыг нөхөх аргуудын талаар

 

Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Төсвийн алдагдал гэж юу вэ?
- Алдагдал гарах шалтгаан нь юу вэ?
- Алдагдалын төрөл хэлбэр
- Төсвийн алдагдалыг нөхөх аргууд тэдгээрийн онцлог
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Төсвийн алдагдалыг оны харьцуулалт хийж, шалтгааныг тодруулах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ 10. МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ТОГТОЛЦОО
10.1 Татвар
10.2 Татварын ангилал, төрөл
10.3 Шууд болон шууд бус татварын төрлүүд
10.4 Татварын хөнгөлөлт хийгээд чөлөөлөт
10.5 Татвар ногдуулах, хураах аргууд

Лекцийн товч агуулга:
      Татвар, татварын ангилал, шууд болон шууд бус татварын төрлүүд, татварын хөнгөлөлт хийгээд чөлөөлөлт, татвар ногдуулах, хураах аргууд, тэдгээрийн ялгаа 
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Татвар гэж юу вэ?
- Татварын ангилалын талаар
- Шууд татвар гэж юу вэ?
- Шууд бус татвар гэж юу вэ?
- Татварын хөнгөлөлт
- Татварын чөлөөлөлт
- Татвар ногдуулах аргууд
- Татвар хураах аргууд
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Татварын хувь хэмжээний ялгааг гаргаж хүснэгтээр гаргах
ü  Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарах ангилалыг хүснэгтээр гаргах
ü  Татвар ногдуулах, хураах аргуудыг хүснэгтээр гаргах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ 11. УЛСЫН ТӨСВӨӨС ГАДУУРХ САН
11.1 Нийгмийн даатгал
11.2 Тэтгэврийн даатгал
11.3 Тэтгэмжийн даатгал
11.4 Эрүүл мэндийн даатгал
11.5 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал
11.6 Ажилгүйдлийн даатгал
Лекцийн товч агуулга:
      Улсын төсвөөс гадуурх сан ба нийгмийн даатгал түүний онцлог, үйл ажиллагаа, нийгмийн даатгалын  5 төрлийн зорилго, онцлог үйл ажиллагаа тэдгээрийн ялгаа
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Нийгмийн даатгал гэж юу вэ?
- Нийгмийн даатгалын онцлог
- Нийгмийн даатгалын төрөл
- Тэтгэвэрийн даатгалын зорилго, үйл ажиллагаа
- Тэтгэмжийн даатгалын зорилго, үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн даатгал
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал
- Ажилгүйдлийн даатгал
Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Нийгмийн даатгалын төрлийн хувь хэмжээний ялгааг гаргаж хүснэгтээр гаргах
ü  Нийгмийн даатгалын танилцуулга, тараах материал ашиглан ажиллах
ü  Нийгмийн даатгалын төрлөөр схемлэн хүснэгт гаргах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

СЭДЭВ 12. ОРОН НУТГИЙН САНХҮҮ
12.1 Аймаг, нийслэлийн  төсвийн татварын ба татварын бус орлого
12.2 Сум дүүргийн төсвийн  татварын ба татварын бус орлого
12.3  Орон нутгийн санхүүгийн нийгэм, эдийн засгийн мөн чанар
12.4 Орон  нутгийн төсөвт ордог зарим татваруудын тухай
      Лекцийн товч агуулга:
            Аймаг, нийслэлийн  төсвийн татварын ба татварын бус орлого, сум дүүргийн төсвийн  татварын ба татварын бус орлого, орон нутгийн санхүүгийн нийгэм, эдийн засгийн мөн чанар, орон  нутгийн төсөвт ордог зарим татваруудын тухай хамаарна.
 
Хэлэлцэх асуудал:
Тухайн сэдвээр үзсэн мэдээллийг харилцан ярилцаж, тоймлон бататгах
- Аймаг нийслэлийн төсөв гэж юу вэ?
- Аймаг, нийслэлийн татварын ба татварын бус орлогын бүрдэлт, зарцуулалт
- Сум дүүргийн татварын ба татварын бус орлогын бүрдэлт, зарцуулалт
- Орон нутгийн төсөвт ордог татваруудын тухай

Семинарын хичээл явуулах талаар:
ü  Семинарын хичээлийг танхимд харилцан ярилцлага хэлбэрээр явуулах, оюутануудыг баг бүрдүүлж семинарын хичээл удирдуулах, байдлаар лекцээр заагдсан хичээлийн хүрээнд  ажиллах, тест ажиллаж, харилцан ярилцах
ü  Орон нутгийн төсөв бүрдэлтийн талаар судлах
Бие даан хичээлийн холбогдолтой сурах бичиг, сурах бичгээс гадуур эрх бүхий байгууллагуудаас гаргасан хууль эрхийн актууд зэргийг уншиж судлах

Хичээлийн хөтөлбөр боловсруулсан багш:…..…………..  Г. Цэнгэлсайхан

Төрийн санхүү хичээлийн бие даалтын ажил
Эссэ түүний үнэ цэнэ
Бяцхан зөвлөмж
            Даяаршлын түүхэн нөхцөлд улс орны хөгжлийн түвшинг “Хүний бүх талын хөгжлөөр нь хүний хөгжлийг түүний бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвараар нь хэмждэг болсон өнөө үед хүний хөгжлийн нэгэн шалгуур нь эссэ бичлэгийн төрөл жаанар болсон гэдэгтэй хэн хүнгүй  санал нэгдэх буй за.
            Ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн  чанар, утга учрын тухай хэн нэгнээс хараат бус, хувь хүний хэзээ ч давдагдашгүй гайхамшигт сэтгэлгээ өвөрмөц байр суурь үзэл санааг дагнан илэрхийлэх боломжтой утга зохиолын шүүмжлэл түүхэн бичлэг нийтлэлийн тийм төрөл зүйлсийг анх францын суут сэтгэгч Мишель Монтень 1580-1588 онд үндэслэн эссэ гэж нэрийдсэн түүхтэй билээ.
            Энэхүү эссэ нь мөнхийн үнэн ШУ-ны болон мэргэжлийн нарийн нэр томъёо хатуу тогтсон үндэслэгээ, эцсийн баталгаа шаарддаггүй бөгөөд харин бичээчийн хувийн үзэл бодол оюуны цэцэрхийлэл тэдний ертөнцийг үзэх чөлөөт бичлэгийн хэлбэрээр олон өнцгөөс нь харж илэрхийлдэгээрээ бусад төрөл жаанараас ялгагддаг гэхэд их буруудахгүй байхаа.
Альч оронд ямарч хэлбэрийн эссэ байлаа гэсэн:
Танилцуулах хэсэг- Оршил; тайлбар
Үндсэн хэсэг – Мэдэгдэл, үндэслэл, дэмжлэг, дүгнэлт
Зохиолчийн өөрийн санаа
Төгсгөлийн хэсэг
            Хувийн дүгнэлт гэсэн тогтсон ерөнхий бүтэцтэй байдаг гэдэг эрдэмтэд судлаачид зохиолчдын үзэл баримтлалтай санал нэгдэх бөгөөд эссэ бичлэгийн амин сүнс нь үндэслэгээ баталгаа нотолгоо гэдэгтэй санал нэг байгаагаа хуваалцахад таатай байна.
Эссэ-д тавигдах зарим нэгэн шаардлагууд
·         Гайхалтай чөлөөт сэтгэлгээ
·         Хэзээ ч дахин давтагдашгүй хувийн байр суурь
·         Бүтээлч сэтгэхүй, сонин гойд мэдрэмжүүд
·         Хэвшин тогтсон загварыг эвдэж, тухайн зүйлийг өөр өнцгөөс харах
·         Монтенийн хэлснээр “ Ямарч зорилгогүй ухаан цаг үргэлж мөөрөлдөнө” гэдгийн адил зориг тэвчээр, зорилгодоо хүрэх чадвар.
·         Эерэг сэтгэлгээний элементүүдийг өөртөө бүрдүүлэх
·         Оюун ухаан сэтгэлгээгээ үргэлж шинэ санаагаар баяжуулах
·         Эссэг уран гоё, утга төгөлдөр өнгө алаглуулахад хэл найруулга, үгийн сонголт чухал.
·         Эйнштейний хэлснээр- бүтээлч сэтгэлгээний үндэс нь уран сэтгэмж мөн.
·         Эссэг гадаад хэл дээр биш харин үндэсний хэл дээр бичих нь эссэний тулгуур зарчмын нэг юм.
·         Эссэд янз бүрийн зохиогчдын болон нэр нь үл мэдэгдэх зохиолчийн хэн нэгэн суутны хэлснээр гэх мэт ишлэл авах тохиолдол байж болдог талтай.
·         Эссэд дэвшүүлэх хамгийн гол санаа нь ишлэл догол мөрөөр илэрхийлэгдэх тохиолдол байдаг.
Эссэний үндсэн хэсэгт:
            Дэвшүүлж буй санааны нотолгооны гол тайлбар ордог гэж үздэг тул эссэний “амин сүнс нь” гэж хэлэх үндэслэлтэй.
·         Зөв найруулага, уран гоё хэллэг, зөв харьцуулалт, зүйрлэл нь чухал болохыг анхаарахад илүүдэхгүй буй заа
·         Эцэст нь эссэ нь бусдыг уриалан дуудсан тэдэнд итгэл үнэмшилийг бий болгоход анхаарсан, эерэг сэтгэлгээг төлөвшүүлсэн, ирээдүйг харсан байх нь чухал юм.
            Энэ бүхнээс эссэ бичлэг маань тийм ч амархан санасны зоргоор бичих ямарч албадлагагүй зүйл огт биш туйлын төгс төгөлдөр зүйлч биш. Харин хэзээ ч дахин давтагдашгүй хувь хүний үзэл бодол чөлөөт сэтгэлгээ, өөрийн  байр суурийг илтгэн харуулдаг бие даасан олон төрлийн чөлөөт бичлэгийн төрөл мөн гэсэн дүгнэлтэнд хүрч болох талтай юм. Энэ бүхэнд л эссэний мөн чанар оршиж байгаа юм.
ЭССЭГ “Санхүүгийн хямрал”, “Төсвийн алдагдал”, “Төсвийн шинэчлэл” гэсэн сэдвүүдээс сонгон бичнэ.
ЭССЭ – 10 оноо